Цуглуулсан бараа

Худалдан авах

Бүх барааг үзэх

Нийт:

Хэрэглэгчийн мэдээллийн төв : 75-555-333

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

ARAG.mn онлайн худалдааны сайт нь албан ёсны өмч бөгөөд Энэхүү үйлчилгээний нөхцөл нь онлайн сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

  • Хэрэглэгч нь ARAG.mn онлайн худалдааны сайтаас үйлчилгээ авахын тул энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
  • ARAG.mn онлайн худалдааны сайтаар зөвхөн насанд хүрсэн иргэн (+16) үйлчлүүлэх боломжтой.

ЕРӨНХИЙ ЗААЛТ

НЭГ. ARAG.mn

1.1 ARAG.mn онлайн худалдааны сайт дээрх лого, нэр, сайтын загвар загварчлал зэргийг эзэмшигч байгууллагын зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.

1.2 ARAG.mn онлайн худалдааны сайтын үйл ажиллагаа, аюулгүй байдал, сайтын гишүүд болох хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.3 ARAG.mn онлайн худалдааны сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг эзэмшигч байгууллага бүрэн хариуцна.

1.4 Хэрэглэгч нь ARAG.mn онлайн худалдааны сайтын талаар санал гомдол, шинэ санаа, сайтаар шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх боломжтой.

1.5 ARAG.mn дэх хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд эзэмшигч байгууллага хариуцлага хүлээхгүй.

1.6 Хэрэглэгчийн захиалга болон тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

1.7 Хэрэглэгч нь ARAG.mn онлайн худалдааны сайтын хүргэлт хийгдэх боломжтой хязгаар нутаг дотор гэрийн хаягаар болон байгууллагын хаягаар захиалсан бүтээгдэхүүнээ хүлээн авах боломжтой.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

2.1 ARAG.mn онлайн худалдааны сайт нь 24/7 цагийн хувиарын дагуу ажиллана.

2.2 ARAG.mn сайт нь 00:01 цагаас 12:00 цагийн хооронд хүлээн авсан захиалгын хүргэлтийг тухайн өдрийн 21:00 цагаас өмнө гүйцэтгэнэ. 12:01 цагаас 00:00 цагийн хооронд хүлээн авсан захиалгын хүргэлтийг маргааш өдрийн 09:00 цагаас 12.00 цагийн хооронд гүйцэтгэнэ.

2.3 ARAG.mn нь хүргэлтээ өөрийн хүргэлтийн ажилтан болон гэрээт байгууллагаар гүйцэтгүүлнэ.

2.4 Хүргэлтийг хот дотор 24 цагийн дотор, хөдөө орон нутагт ажлын 2-3 хоногт гүйцэтгэнэ.

2.5 Хэрэглэгч захиалга хүлээн авах хаяг, холбогдох утасны дугаар зэргийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд хүргэлт хийгдэх явцад хэрэглэгчээс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй бол хүргэлтийг хойшлуулах бөгөөд дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

2.6 Хүргэлтийн ажилтан барааг хэрэглэгчид хүлээлгэн өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, баталгаат засварын хуудас болон бусад дагалдах бичиг баримтуудыг дагалдуулан өгнө. Худалдан авагч нь НӨАТ-ийн баримтаа вэб сайтанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах боломжтой.

ГУРАВ. ТӨЛБӨР

3.1 ARAG.mn-ээс бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банкны карт болон данс, олон улсын картаар төлбөр, тооцоог хийх боломжтой.

ДӨРӨВ. БАРАА СОЛИХ

4.1 Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүнээ хүлээн авснаас хойш 24 цагийн дотор 75-555-333 утсанд Операторын хэсэгтэй холбогдон захиалсан бараа бүтээгдэхүүний солиулах хүсэлт гаргана.

4.2 Солиулах хүсэлтэй бүтээгдэхүүн нь хэрэглэгчээс шалтгаалж зурагдсан, хуучирсан, гадны нөлөөгөөр эвдрэл гэмтэлтэй болсон барааг солихгүй.

4.3 Хэрэглэгчийн солихыг хүссэн барааг зөвхөн нэг удаа ижил төрлийн бараагаар солих боломжтой ба байгууллагад байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

4.4 Барааг солихтой холбогдон гарах хүргэлтийн зардлыг тухайн солих шалтгааныг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: хэрэглэгч бодлоо өөрчилөн барааг солих хүсэлтэй бол гарах хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна. Бүтээгдэхүүн гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол байгууллага хүргэлтийн зардлыг бүрэн хариуцна.

4.5 Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ ижил өөр төрлийн үнэтэй бараагаар солихыг хүссэн тохиолдолд:

  • Авсан бараа бүтээгдэхүүн нь уг Үйлчилгээний нөхцөлийн 4.2 зааснаар солих боломжгүй бараа биш байх тохиолдолд 75-555-333 утсанд залган буцаалтад бүртгүүлнэ.

4.6 Сольсон барааг буцаах боломжгүй.

ТАВ. БАРАА БУЦААХ

5.1 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнээ хүлээж авснаас хойш 24 цагийн дотор 75-555-333 утсанд Операторын хэсэгтэй холбогдон захиалгаа буцаах боломжтой.

5.2 ARAG.mn-ээс бараа, бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа тусгай тэмдэглэгээ байгаа эсэхийг харгалзан худалдан авалт хийнэ.

  • Зөвхөн тусгай тэмдэглэгээ бүхий бараа бүтээгдэхүүн нь буцаах боломжтой

5.3 Буцаах бараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчээс шалтгаалж зурагдсан, хуучирсан, гадны нөлөөгөөр эвдрэл гэмтэл учруулсан зэрэг бараа бүтээгдэхүүнийг буцаахгүй болно.

5.4 Хэрэглэгч төлбөр хийгдсэн захиалгаа 30 минутын дотор цуцлах бөгөөд цуцласан тохиолдолд буцаан олголтыг ажлын 3 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд 100% буцаан олгоно.

5.5 Хэрэглэгч төлбөр хийгдсэн захиалгаа 30 минутаас хойш цуцалсан тохиолдолд хэрэглэгчийн буцаан олголтоос хүргэлтийн зардлыг суутган шилжүүлэг хийнэ.

5.6 ARAG.mn сайтын буруутай ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгч захиалгаа цуцалсан тохиодолд хэрэглэгчийн төлбөрийг 100% нөхөн олгоно.

ЗУРГАА. БУСАД

6.1 Энэхүү Үйлчилгээний нөхцлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөлтийг хэрэглэгчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.