Цуглуулсан бараа

Худалдан авах

Бүх барааг үзэх

Нийт:

Хэрэглэгчийн мэдээллийн төв : 75-555-333

Хамтран ажиллах тухай

ЭНЭХҮҮ ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ НЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА



2017 оны 03 сарын 15 өдөр Дугаар: ___ Улаанбаатар хот

Монгол Улсын худалдааны хуульд нийцсэн бараа бүтээгдэхүүн, Байгууллага хоорондын харилцаа, Худалдах худалдан авах, мөн мөнгөн гүйлгээ, санхүүгийн тооцоо зэрэг үйл ажиллагааг зохицуулах зорилготой.

Нэг. Arag.mn сайтын ашиглах нийтлэг заалт

1.1 Цэцэгт Төгөл ХХК-ийн өмч болох arag.mn сайтаар бараа бүтээгдэхүүн борлуулах, сурталчилах мөн тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлэл зэргийг оруулан хамтран ажиллахад дагаж мөрдөх журам.

1.2 Цэцэгт Төгөл ХХК-тай хамтран ажиллахад шаардлагатай баримт.

  • Байгууллагын танилцуулга.
  • Arag.mn сайтаар борлуулах бараа бүтээгдэхүүний танилцуулга.
  • Албан хүсэлт \тоот албан бичиг\
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнтэй байх.
  • Монгол улсын Татварын тухай хуулийг мөрддөг, татвар төлөгч байх. /хувь хүн, албан байгууллага/
  • Араг.мн сайтыг ашиглах журамтай танилцаж хүлээн зөвшөөрсөн байх.

1.3 Arag.mn сайт-д бараа бүтээгдэхүүн байршуулахад мөн үлдэгдэл болон бараа бүтээгдэхүүний борлуулалтын хяналт зэргийг хийхэд дагаж мөрдөх:

  • Бараа бүтээгдэхүүний зургийн стандарт нягтрал багадаа 800х600 байна.
  • Бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээллийг үнэн зөв бүрэн бүртгэсэн байх.
  • Arag.mn сайтаар борлуулагдах бараа бүтээгдэхүүн нь монгол улсын хууль тогтоомжид нийцсэн байх.
  • Arag.mn сайтаар борлуулагдах бараа бүтээгдэхүүн нь ямар нэгэн үйлдвэрийн болон тээвэрлэлтийн эвдрэл гэмтэлгүй байх.
  • Arag.mn сайтаар борлуулагдах бараа бүтээгдэхүүн нь хуучин биш байх.
  • Arag.mn дээр байршуулсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл бодит барааны үлдэгдэлтэй таарч байх ба хэрэв өөрийн борлуулалтын шугамаар зарж дууссан тохиолдолд заавал мэдэгдэх.
  • Бараа бүтээгдэхүүний бодит үлдэгдлийг өдөр бүр Arag.mn-д мэдэгдэж байх.
  • Arag.mn сайттай хамтран ажиллахад хүлээж авсан нэвтрэх нэр болон нууц үгийг бусдад дамжуулахгүй чандлан хадгалах.
  • Нэвтрэх нэр болон нууц үгээ бусдад алдсанаас гарсан муу үр дагаварыг Arag.mn сайт хүлээхгүй.
  • Борлуулалтын мэдээллээ та хаанаас ч ямар ч үед хянах боломжтой ба хүссэн цаг тухайд нь харах хянах үүрэгтэй.
  • Манай байгууллага нь цөөхөн харилцагчтай бус учраас санхүүгийн тооцоо нийлэх өдрөө хамтран ажиллах гэрээнд тодорхой тусгаж өгөх шаардлагатай.